Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

"Breaking": Голомт банкны шинэ бонд -

"Breaking": Голомт банкны шинэ бонд -

Голомт банк ХК-ийн олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалж буй 3 жилийн хугацаатай, нийт 300 сая ам.долларын бондод 115 олон улсын санхүүгийн байгууллагаас нийт 1.8 тэрбум ам.долларын худалдан авах захиалга ирж санал болгосон дүнгээс 6.1 дахин өндөр дүнгээр биеллээ.

Энэхүү бонд гаргалттай холбоотой олон улсын андеррайтер, зохион байгуулагчаар Deutsche Bank (B&D), J.P. Morgan болон KGI Asia зэрэг дэлхийн санхүүгийн тэргүүлэх байгууллагууд ажиллаж байна.

Шинээр гаргаж буй бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээ:
• Moody’s: B2 / Төлөв – Stable
• S&P: B+ / Төлөв – Positive
• Fitch: B+ / Төлөв – Stable

Уг бондын арилжаа нь Голомт банкны олон улсын хөрөнгийн зах зээл дэх байр суурь, хөрөнгө оруулагчдын итгэл, Монгол Улсын санхүүгийн салбарын гадаад зах зээл дэх сонирхлыг дахин бататгасан онцлох үйл явдал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.