Хятад Ираныг дайнаа зогсоож, Ормузын хоолойг нээхийг шаардлаа.
БНХАУ Ираныг дайны ажиллагааг дахин эхлүүлэхгүй байх, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалж, мөн Ормузын хоолойн тээврийг яаралтай хэвийн болгох шаардлагатайг онцоллоо.
Энэхүү уулзалт нь Иран–Израилын мөргөлдөөн эхэлснээс хойш Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн Бээжинд хийж буй анхны айлчлал бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийх дээд хэмжээний уулзалтаас хэдхэн хоногийн өмнө болж буйгаараа онцлог байв.
Хятад улс Персийн булан дахь тогтвортой байдлыг хамгаалах сонирхолтой байгаа бөгөөд ялангуяа дэлхийн нефть, LNG-ийн ойролцоогоор 20% дамждаг Ормузын хоолойн тээврийг хэвийн үргэлжлүүлэхийг чухалчилж байна.
Түүнчлэн Трампын Бээжинд хийх уулзалтын өмнө АНУ Хятадаас Иранд нөлөөлж, худалдааны тээврийг сэргээхэд шахалт үзүүлэхийг хүсэж байгаа талаар мэдээлэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
