Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр гаргасан ам.долларын бондоо буцаан худалдан авах саналыг хүргүүллээ.

Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр гаргасан ам.долларын бондоо буцаан худалдан авах саналыг хүргүүллээ.

Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр гаргасан ам.долларын бондоо буцаан худалдан авах саналыг хүргүүллээ.

Голомт банк олон улсын зах зээлд гаргасан GLMTMO 11% 05/20/27 ам.долларын бондоо хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах саналыг бонд эзэмшигч хөрөнгө оруулагчдадаа хүргүүллээ.

Тус саналын хүрээнд бондын нэгжийг $104.3 үнээр буцаан худалдан авах бөгөөд төлбөр тооцоо хийх өдөр хүртэл хуримтлагдсан хүүг тусад нь олгох нөхцөлтэй байна. Мөн тус саналд оролцсон хөрөнгө оруулагчдад Голомт банкны шинэ бондын арилжаанд давуу эрхтэйгээр оролцох боломжийг санал болгож байгаа юм.

Энэхүү тендер саналын “Expiration Date” буюу эцсийн хугацаа нь 2026 оны 5-р сарын 13 хүртэл бөгөөд энэ хугацаанаас өмнө хөрөнгө оруулагчид бондоо саналд оролцуулах эсэхээ мэдэгдэх шаардлагатай.

Харин “Settlement Date” буюу төлбөр тооцооны өдөр нь 2026 оны 5-р сарын 15 бөгөөд санал амжилттай хэрэгжсэний дараа Голомт банк хөрөнгө оруулагчдаас бондыг худалдан авч, үндсэн төлбөр болон хуримтлагдсан хүүг шилжүүлэх өдөр юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.