Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Япон валютын зах зээлд интервенц хийснээр иен огцом чангарлаа

Япон валютын зах зээлд интервенц хийснээр иен огцом чангарлаа

Япон валютын зах зээлд интервенц хийснээр иен огцом чангарлаа

Японы засгийн газар валютын зах зээлд шууд оролцсоны дараа иен ханш огцом өсөж, гурван жилийн хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ. Албаныхан зах зээлд иен худалдан авч, ам.доллар зарсан нь ханшийг богино хугацаанд хүчтэй дэмжсэн байна.

Иений ханш ам.долларын эсрэг 160-аас 155 орчимд хүрч чангарсан ч удалгүй дахин сулран 156 орчимд хэлбэлзжээ. Интервенцээс өмнө иен сүүлийн хэдэн арван жилийн хамгийн сул түвшинд хүрээд байсан нь импортын үнийг, ялангуяа нефтийн үнийг нэмэгдүүлж инфляцын дарамтыг өсгөж байв.

Японы тал өмнө нь ч ийм арга хэмжээ авч байсан бөгөөд 2024 онд нийтдээ 100 тэрбум ам.доллар зарцуулж иенийг хамгаалж байжээ. Гэсэн ч шинжээчид нэг удаагийн интервенц ханшийг тогтвортой байлгахад хангалтгүй, дахин давтагдах магадлал өндөр гэж үзэж байна.

Иений сулралд АНУ-Японы хүүгийн зөрүү, мөн Ойрх Дорнодын зөрчлөөс шалтгаалсан нефтийн үнийн өсөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгаа бөгөөд цаашдын чиглэлд АНУ хамтарч оролцох эсэхээс ихээхэн хамаарна юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.