Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

ХНС бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээв

ХНС бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээв

ХНС бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээв

ХНС бодлогын хүүг өөрчлөлгүй 3.5%–3.75%-д хэвээр үлдээхээр боллоо. Гэвч энэ удаагийн хурлын гол онцлог нь шийдвэр бус, харин дотоод “хуваагдал” байлаа. Санал хураалт 8-4 харьцаатай гарсан нь 1992 оноос хойших хамгийн их зөрүүтэй шийдвэр боллоо.

Jerome Powell мэдэгдэлдээ инфляц ойрын хугацаанд өсөх хүлээлттэй байгааг онцолж, ялангуяа эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь үнийн дарамтыг нэмэгдүүлж байгааг дурдсан. Мөн Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал эдийн засгийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байгааг онцолсон.

Гэхдээ бодлогын байр суурийн хувьд ХНС “одоогийн түвшин зохистой” гэж үзсэн нь шууд бодлогын өөрчлөлт хийхээс илүү хүлээлтийн байдалд орсныг илтгэж байна. Нөгөө талаас дотоод санал зөрөлдөөн нь илүү гүнзгий асуудлыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, зарим гишүүд инфляц өндөр хэвээр байгаа тул бодлогоо чангаруулах хандлагатай байгаа бол, нөгөө хэсэг нь эдийн засгийн өсөлт сулрах эрсдэлээс шалтгаалан зөөлрүүлэх боломжийг нээлттэй үлдээхийг хүссэн байна.

Энэ зөрчил нь зөвхөн одоогийн нөхцөл биш, харин ирээдүйн бодлогын чиглэлийн талаарх “дохио” болж байна. Kevin Warsh удирдлагыг хүлээж авах гэж буй энэ үед ХНС илүү маргаантай, зөвшилцөл багатай үе рүү шилжиж болзошгүй байна.

Үүнээс шалтгаалан ойрын хугацаанд бодлогын хүү буурах магадлал багасаж, бүр өсөх боломж ч үүсэж магадгүй гэж үнэлэгдэж эхэлсэн. Үүнд нефтийн үнэ $100-оос давж, инфляц дахин өсөж болзошгүй гэсэн болгоомжлол голлон нөлөөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.