Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Арабын Нэгдсэн Эмират Улс OPEC-оос гарахаар боллоо

Арабын Нэгдсэн Эмират Улс OPEC-оос гарахаар боллоо

Арабын Нэгдсэн Эмират Улс OPEC-оос гарахаар боллоо

Арабын Нэгдсэн Эмират Улс 5-р сарын 1-ны өдрөөс OPEC-оос гарахаа зарласнаар дэлхийн газрын тосны зах зээлд томоохон өөрчлөлтийн дохио өглөө. АНЭУ нь OPEC дотор Саудын Арабын дараа хамгийн их нөөцтэй гишүүн байсан тул тус байгууллагын зах зээлд нөлөөлөх чадвар сулрах төлөвтэй байна.

Газрын тосны үнэ өсөх эсвэл нийлүүлэлт тасалдах үед Саудын Араб болон АНЭУ үйлдвэрлэлээ богино хугацаанд нэмэгдүүлж зах зээлийг тогтворжуулдаг байсан. Харин АНЭУ гарснаар OPEC-ийн нийлүүлэлтийг зохицуулах бүтэц харьцангуй сул болж, урт хугацаанд газрын тосны үнийн савлагаа нэмэгдэх эрсдэлтэй юм.

Одоогийн байдлаар Ормузын хоолойн орчим дахь геополитикийн зөрчлөөс шалтгаалан зах зээл шууд хариу үзүүлээгүй байна. Гэвч АНЭУ цаашид OPEC-ийн квотоос ангид болж, олборлолтоо өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Үүнээс шалтгаалан цаашид газрын тосны зах зээл өмнөхөөс илүү улс төрийн мэдээ, гишүүн орнуудын бие даасан шийдвэрээс хамаарах магадлалтай болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.