Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Японы төв банк бодлогын хүүг хэвээр үлдээж, инфляцын төсөөллөө өсгөв

Японы төв банк бодлогын хүүг хэвээр үлдээж, инфляцын төсөөллөө өсгөв

Японы төв банк бодлогын хүүг хэвээр үлдээж, инфляцын төсөөллөө өсгөв

Японы төв банк бодлогын хүүгээ 0.75%-д хэвээр үлдээсэн ч 2026 оны инфляцын төсөөллөө нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн таамгаа буурууллаа. Тус банкны шийдвэр нь геополитикийн хурцадмал байдал, нефтийн үнийн өсөлтөөс үүдэх дарамтыг тусгасан байна.

Тодруулбал, суурь инфляцын төсөөллөө 1.9%-иас 2.8% болгон өсгөсөн бол 2026 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг 1%-иас 0.5% болгон бууруулжээ. Энэ нь Японы эдийн засаг удаашрах эрсдэлтэй ба үнийн өсөлтийн дарамт нэмэгдэж буйг харуулж байна.

3-р сард Японы инфляц таван сарын дараа анх удаа өсөж, эрчим хүчний үнийн нөлөөгөөр 1.8%-д хүрсэн байна. Үүний зэрэгцээ улсын бондын өгөөж өсч, зах зээл цаашид бодлогын хүү өсөх хүлээлтийг үүсгэлээ.

Иймээс Японы төв банк цаашид инфляцийн өсөлт үргэлжилбэл мөнгөний хатуу бодлого баримтлах чиглэлд шилжих магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.