Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Геополитикийн эрсдэлийг үл харгалзан Хятадын аж үйлдвэрийн гүйцэтгэл хүлээлтээс давлаа

Геополитикийн эрсдэлийг үл харгалзан Хятадын аж үйлдвэрийн гүйцэтгэл хүлээлтээс давлаа

Геополитикийн эрсдэлийг үл харгалзан Хятадын аж үйлдвэрийн гүйцэтгэл хүлээлтээс давлаа

Хятадын аж үйлдвэрийн салбар 2026 оны эхний улиралд хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүлж, дэлхийн зах зээл дэх геополитикийн дарамтыг үл харгалзан ашигт ажиллагаагаа нэмэгдүүлсэн байна.

2026 оны 3-р сард аж үйлдвэрийн компаниудын ашиг өмнөх оны мөн үеэс 15.8%-иар өссөн бол эхний улирлын нийт дүнгээр 15.5%-ийн өсөлт бүртгэгдсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн хүчтэй эхлэлүүдийн нэг боллоо. Энэ нь 2025 онд бараг өсөлтгүй байсан (0.6%) үеийг давж, салбар сэргэж эхэлсэн байна.

Гэсэн хэдий ч энэхүү өсөлт нь таатай нөхцөлд бус, харин эсрэгээрээ гадаад шок дунд бий болсон нь онцлог юм. Хятад улс зах зээлийн дарамтыг тодорхой хэмжээнд “шингээж” чадсан нь нефтийг их хэмжээгээр дотоод нөөц болгон хадгалсан болон заримыг нь далайд танкер дээр байршуулах замаар нөөцөлсөн байсантай холбоотой. Мөн үйлдвэрлэгчийн үнийн индекс олон жилийн дараа анх удаа өсөлтөд шилжсэн зэрэг нь салбарын өсөлтөд нөлөөлсөн байна.

Ингэснээр Хятадын аж үйлдвэрийн ашиг богино хугацаанд хүчтэй өсөлт үзүүлж байгаа ч гадаад орчны тодорхойгүй байдал цаашдын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.