Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ–Ираны гал зогсоох хугацаа дуусах дөхөв

АНУ–Ираны гал зогсоох хугацаа дуусах дөхөв

АНУ–Ираны гал зогсоох хугацаа дуусах дөхөв

Гал зогсоох хугацаа АНУ-ын зүүн эргийн цагаар 4-р сарын 22-нд дуусах дөхөж буй энэ үед Иран АНУ-тай хийх дараагийн шатны хэлэлцээнд оролцох боломжийг “эерэгээр авч үзэж байна” гэж эх сурвалжууд мэдээлсэн ч албан ёсны шийдвэр гараагүй байв.

Тегераны зүгээс АНУ-ын боомтын бүслэлт болон гал зогсоох зөрчил нь хэлэлцээний гол саад болж байгааг онцолсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп богино хугацаанд цөмийн хэлэлцээр байгуулах боломжтой хэмээн мэдэгдсээр байна.

Нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн үйл явдал нь АНУ Ираны ачааны хөлгийг саатуулсан явдал байв. Үүнийг Тегеран “зэвсэгт дээрэм” гэж үзэж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь эмзэг гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулсан юм. Үүний зэрэгцээ хоёр тал харилцан Ормузын хоолойн тээврийг хязгаарласан хэвээр байгаа нь дэлхийн эрчим хүчний зах зээлд дарамт үүсгэсээр байна.

Гэсэн хэдий ч Иран бүс нутгийн зуучлагчдад Пакистанд хэлэлцээ хийх төлөөлөгчдөө илгээнэ гэдгээ мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын төлөөлөгчид мөн Исламабад хотыг зорих бөгөөд хэлэлцээг JD Vance ахлах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.