Хятадын эдийн засаг 5%-д хүрч хурдаслаа
Хятадын эдийн засаг 2026 оны эхний улиралд 5%-иар өсөж, өмнөх улирлын 4.5%-иас хурдасч, зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлт гаргалаа. Энэхүү өсөлтийг голчлон экспортын хүчтэй өсөлт дэмжсэн байна.
Гадаад худалдааны хувьд экспорт эхний улиралд 14.7%-иар өссөн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр өсөлтүүдийн нэг байв. Гэвч 3-р сард өсөлт огцом саарч 2.5% болсон нь Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүч, тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой.
Дотоод эдийн засгийн хувьд байдал харьцангуй сул хэвээр байна. Жижиглэн худалдаа 3-р сард ердөө 1.7%-иар өссөн бол үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт 11.2%-иар буурчээ. Мөн ажилгүйдлийн түвшин бага зэрэг өсөж 5.4%-д хүрсэн байна.
Үйлдвэрлэлийн салбар харьцангуй тогтвортой байж, аж үйлдвэрийн үйлдвэрлэл 5.7%-иар өссөн ч эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр компаниудын зардал өсөж эхэлжээ.
Хятадын гадаад орчин илүү тодорхойгүй, савлагаатай болж байгааг анхааруулж, нийлүүлэлт хүчтэй ч эрэлт сул гэсэн тэнцвэргүй байдал үүсээд байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
