Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Trump ХНС-ийн даргыг огцруулаад зогсохгүй гишүүн байх эрхийг нь ч хасна.

Trump ХНС-ийн даргыг огцруулаад зогсохгүй гишүүн байх эрхийг нь ч хасна.

Trump ХНС-ийн даргыг огцруулаад зогсохгүй гишүүн байх эрхийг нь ч хасна.

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Холбооны Нөөцийн банкны Powell-г албан тушаалаас нь огцруулах талаар дахин анхааруулжээ.

Trump-н мэдэгдсэнээр, Powell-н даргын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа ч тэрээр Холбооны Нөөцийн банкны гишүүн хэвээр үлдвэл өөрийн эрхээр огцруулах арга хэмжээ авах боломжтой гэжээ. Тэрээр “Хэрэв тэр өөрөө хугацаандаа явахгүй бол би огцруулах хэрэгтэй болно” хэмээн мэдэгдсэн байна.

Powell-н Холбооны Нөөцийн банкны даргын бүрэн эрх 5-р сарын 15-нд дуусах бөгөөд түүний оронд Kevin Warsh-ийг нэр дэвшүүлээд байгаа юм. Гэвч Powell даргын албан тушаалаа өгөх ч ТУЗ-ийн гишүүний хувьд дахин хоёр жил ажиллах боломжтой хэвээр байгаа нь нөхцөл байдлыг төвөгтэй болгож байна.

Мөн Холбооны Нөөцийн банкны төв байрны засварын ажилтай холбоотой мөрдөн шалгалт үргэлжилж байгаа нь энэ асуудлыг улам хүндрүүлж байна. Зарим улс төрчид уг шалгалт дуусах хүртэл шинэ томилгоог батлахыг түдгэлзүүлэх байр суурь илэрхийлж байгаа бол Powell өөрөө ч энэ асуудал шийдэгдтэл албан тушаалдаа үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ тэрээр бодлогын хүүг бууруулах шаардлагатай гэж дахин мэдэгдэж, өөрийн нэр дэвшүүлсэн Warsh энэ чиглэлд ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.