Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Гал зогсоох тохиролцоо ганхаж, Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна

Гал зогсоох тохиролцоо ганхаж, Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна

Гал зогсоох тохиролцоо ганхаж, Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна

АНУ, Ираны хооронд байгуулсан 2 долоо хоногийн гал зогсоох тохиролцоо зарлагдсанаас хойш удалгүй талуудын байр суурь зөрж, хэлэлцээрийн хэрэгжилт тодорхойгүй болж эхэллээ. Ираны парламентын дарга Mohammad Bagher Ghalibaf АНУ-ыг тохиролцоог зөрчсөн гэж буруутган, гал зогсоох нөхцөлийн гурван заалт алдагдсан гэж мэдэгдэв. Үүнд Ливанд үргэлжилж буй цохилтууд, Ираны агаарын орон зайд дрон нэвтэрсэн асуудал, мөн ураны баяжуулалтын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй зэрэг багтаж байна.

Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч JD Vance эдгээрийг няцааж, гал зогсоох хэлэлцээр анхнаасаа Ливанд хамаарахгүй байсан, мөн Иран ураны баяжуулалт хийхийг АНУ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.

АНУ Ормузын хоолойг ямар нэг хязгаарлалтгүй, төлбөргүй нээхийг шаардсан бол Ираны тал хөлөг онгоцноос төлбөр авах хувилбарыг хэлэлцэж байгаа нь зөрчлийг улам гүнзгийрүүлж байна.

Энэхүү тодорхойгүй байдал зах зээлд шууд нөлөөлж, огцом унаад байсан газрын тосны үнэ дахин сэргэх хөдөлгөөн үзүүллээ. Лхагва гарагийн огцом уналтын дараа WTI төрлийн нефть $97/баррель, Brent $96/баррель орчимд арилжаалагдаж байна. Израил Ливанд цохилт үзүүлж, Ормузын хоолойн тээвэрлэлт бүрэн сэргэхгүй байгаа нь үнийн сэргэлтэд голлон нөлөөлж байна.

Эдгээр нөхцөл байдлаас харвал нефтийн үнэ тогтворжихын тулд Ормузын хоолой бүрэн, саадгүй нээгдэх шаардлагатай ч ойрын хугацаанд энэ нөхцөл бүрдэх магадлал бага байна. Мөн олборлогчид гарцаа бууруулж, боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ танах, зарим нь зогсоох зэрэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь нийлүүлэлтийн сүлжээнд урт хугацааны нөлөө үзүүлж болзошгүй байна.

Ийм нөхцөлд гал зогсоох тохиролцоо бодитоор хэрэгжих эсэх, Ормузын хоолойн тээвэрлэлт хэвийн болох эсэх нь ойрын хугацаанд дэлхийн зах зээлд гол эрсдэл хэвээр үлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.