Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ, Иран 2 долоо хоног гал зогсоож, Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ эхлүүлнэ

АНУ, Иран 2 долоо хоног гал зогсоож, Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ эхлүүлнэ

АНУ, Иран 2 долоо хоног гал зогсоож, Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ эхлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дэд бүтцэд төлөвлөж байсан цохилтуудаа хоёр долоо хоногоор түр зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдэж, талууд түр хугацааны гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар мэдээллээ. Энэхүү тохиролцоо нь Ормузын хоолойг бүрэн, аюулгүй нээх нөхцөлтэй уялдаж байгаа аж.

Түүний мэдэгдэлд дурдсанаар уг шийдвэр нь Шахбаз Шариф болон Пакистаны цэргийн удирдлагуудтай хийсэн хэлэлцээний үр дүнд гарсан бөгөөд “хоёр талт гал зогсоох” хэлбэрээр хэрэгжихээр төлөвлөгджээ.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мөн байр сууриа илэрхийлж, уг хугацаанд хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх нөхцөл бүрдэхийг баталсан байна. Энэхүү зохицуулалт нь Ираны зэвсэгт хүчний хяналт дор хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа юм.

Тохиролцоо нь АНУ-аас тавьсан хатуу хугацааны шаардлагын өмнөхөн хийгдсэн бөгөөд өмнө нь хэлэлцээрт хүрэхгүй тохиолдолд Ираны дэд бүтцэд өргөн хүрээний цохилт өгөх талаар анхааруулж байсан. Харин сүүлийн мэдэгдлүүдээс харахад талууд тодорхой ахиц гаргаж, цэргийн ажиллагааг түр сааруулах шийдвэрт хүрээд байна.

АНУ-ын зүгээс цэргийн үндсэн зорилтууд биелэлд ойртсон, урт хугацааны энхийн хэлэлцээний суурь бүрдэж буйг онцолсон бол Ираны тал ч мөн өөрсдийн санал хэлэлцээний үндэс болж, тодорхой хэмжээнд буулт хийгдэж буйг илэрхийлжээ. Талуудын дараагийн шатны хэлэлцээ Исламабад хотод үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

Зах зээлийн хувьд энэхүү мэдээ эерэг нөлөө үзүүлж, өмнө нь огцом өсөөд байсан нефтийн үнэ өндөр түвшнээсээ буурч, богино хугацаанд 20 гаруй хувийн уналт үзүүлсэн байна. Мөн хөрөнгийн зах зээлд эрсдэлийн дарамт буурч, өсөлтийн хүлээлт тодорхой хэмжээнд сэргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.