Иран 10 заалт бүхий саналыг АНУ-д хүргүүллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагийн орой хүртэл тохиролцоонд хүрэхгүй бол Ираны эрчим хүч болон тээврийн дэд бүтцэд хүчтэй цохилт өгнө хэмээн дахин анхааруулж, гүүр, цахилгаан станцуудыг бүрэн устгах хүртэл хатуу байр суурь илэрхийлээд байна.
Үүний зэрэгцээ Иран түр хугацааны гал зогсоох саналыг няцааж, дайныг бүрэн дуусгах урт хугацааны шийдлийг шаардаж буйгаа илэрхийллээ. Тэд Пакистанаар дамжуулан АНУ-д 10 заалт бүхий санал хүргүүлсэн бөгөөд үүнд Ормузын хоолойгоор аюулгүй тээвэр хийх нөхцөл бүрдүүлэх, сэргээн босголт, хориг арга хэмжээг цуцлах зэрэг асуудлууд багтсан байна.
Гэвч бодит нөхцөлд Иран Ормузын хоолойн урсгалыг хязгаарласан хэвээр байгаа төдийгүй хөлөг онгоцноос төлбөр авах эрх зүйн зохицуулалт баталсан нь зөрчлийг улам хүндрүүлж байна. Үүнд хариу болгож Трамп “Иран төлбөр авч байхад бид ч мөн адил авах ёстой” хэмээн мэдэгдэж, АНУ өөрийгөө давуу байр сууринд байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэрээр 45 хоногийн гал зогсоох саналыг дэмжээгүй бөгөөд гал зогсоох эсэхийг шийдэх эрх мэдэл өөрт нь байгаа гэж онцолсон нь хэлэлцээний явц тодорхойгүй хэвээр байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
