Хятадын чипийн салбар: Орлого өсөж, дотоодын үйлдвэрлэл тэлэв
Хятадын чип үйлдвэрлэгч компаниуд 2025 онд орлогоо мэдэгдэхүйц өсгөж, энэхүү эерэг хандлага цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Өсөлтийн гол шалтгаан нь хиймэл оюун ухаантай холбоотой чипийн эрэлт огцом нэмэгдсэн, санах ойн чипийн хомсдол үүссэн, мөн АНУ-ын экспортын хязгаарлалт Хятадыг дотоодын технологио хөгжүүлэхэд түлхэц болсон явдал юм.
Тухайлбал, Semiconductor Manufacturing International Corporation (SMIC)-ийн орлого 2025 онд өмнөх оноос 16%-иар өсч 9.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2026 онд 11 тэрбум ам.доллар давна гэсэн хүлээлттэй байна. Үүнээс гадна бусад үйлдвэрлэгчид ч мөн адил өсөлт үзүүлж, зарим компани орлогоо хэд дахин нэмэгдүүлсэн нь Хятад улс AI дэд бүтцээ байгуулахдаа дотоодын чипийг өргөн ашиглаж эхэлснийг илтгэж байна.
АНУ-ын хязгаарлалтын нөлөөгөөр Хятад гадаад технологид найдах хамаарлаа бууруулж, дотоодын чип үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Гэсэн хэдий ч технологийн түвшний хувьд Хятадын компаниуд АНУ, Тайвань, БНСУ-ын тэргүүлэх үйлдвэрлэгчдээс хоцорсон хэвээр байна.
Ялангуяа SMIC болон Hua Hong Semiconductor компаниуд дэлхийн тэргүүлэгч Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC)-ийн түвшний дэвшилтэт чипийг өргөн хэмжээнд үйлдвэрлэх боломж хараахан бүрдээгүй байна. Үүний гол шалтгаан нь тэд ASML компанийн үйлдвэрлэдэг хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжид экспортын хязгаарлалтаас шалтгаалан нэвтрэх боломжгүй байгаатай холбоотой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
