Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Иран Ормузын хоолойн дамжин өнгөрөлтөд татвар ногдуулж эхэллээ

Иран Ормузын хоолойн дамжин өнгөрөлтөд татвар ногдуулж эхэллээ

Иран Ормузын хоолойн дамжин өнгөрөлтөд татвар ногдуулж эхэллээ

Дэлхийн нефтийн хамгийн чухал гарц болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрт Иран татвар ногдуулж эхэлсэн нь эрчим хүчний зах зээлд шинэ төрлийн эрсдэл бий болгож байна.

Шинэ журмын дагуу тус хоолойгоор нэвтрэх хөлөг онгоц бүр Ираны талтай холбоотой зуучлагч байгууллагад бүртгүүлж, эзэмшигч, ачаа, чиглэл болон багийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ ирүүлэх шаардлагатай болсон. Улмаар аюулгүй байдлын шалгалтаар тухайн хөлөг онгоц АНУ эсвэл Израильтай холбоотой эсэхийг нягталж, улс орнуудыг “найрсаг” болон “дайсагнасан” ангиллаар ялган өөр өөр нөхцөлөөр нэвтрүүлэх зохицуулалт хэрэгжиж эхэлжээ.

Тарифын хувьд нэг баррель нефть тутамд 1 ам.доллараас эхлэх төлбөр тогтоосон бөгөөд үүнийг ам.доллараар бус Хятадын юань болон криптовалют (stablecoin)-оор төлөх шаардлага тавьж буй нь анхаарал татаж байна. Төлбөр хийгдсэний дараа Ираны тал хөлөг онгоцонд тусгай зөвшөөрлийн код олгож, дамжин өнгөрөх маршрутыг хүртэл зааж өгч байгаа нь тээврийн урсгалд илүү төвлөрсөн хяналт тогтоож эхэлснийг илтгэнэ.

Энэхүү арга хэмжээ нь Иран зөвхөн тээвэрлэлтийг саатуулах бус, Ормузын хоолойг эдийн засгийн хэрэгсэл болгон ашиглаж, нефтийн урсгалаас шууд орлого олох, улмаар геополитикийн нөлөөллөө нэмэгдүүлэх стратеги баримталж байгааг харуулж байна. Мөн төлбөрийг юань болон криптовалютаар авах нөхцөл нь ам.долларын давамгайллыг тойрон гарах оролдлогын нэг хэлбэр гэж үнэлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.