Хятадын аж үйлдвэрийн ашиг өсөлтөө хадгалсан ч нефтийн шок эрсдэл дагуулж байна
Хятадын аж үйлдвэрийн салбар 2026 оны эхний хоёр сард сэргэлт үзүүлж, ашиг нь өмнөх оны мөн үеэс 15.2%-иар өссөн нь эдийн засгийн идэвхжил сайжирч байгааг харууллаа. Энэхүү өсөлт нь 2025 онд ердөө 0.6%-ийн өсөлттэй байсан сул гүйцэтгэлийг сайжруулах эерэг дохио болж байна.
Өсөлтөд төрөөс хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулах, үнийн өрсөлдөөнийг зохицуулах, экспортын зах зээлд илүү идэвхтэй нэвтрэх бодлого голлон нөлөөлжээ. Дотоодын хэрэглээ сул хэвээр байгаа нөхцөлд компаниуд гадаад эрэлтэд түшиглэн өсөлтөө хадгалж байна.
Гэсэн хэдий ч гадаад орчны эрсдэл нэмэгдэж байна. АНУ–Ираны зөрчлөөс шалтгаалан дэлхийн нефтийн нийлүүлэлтэд доголдол үүсч, Ормузын хоолойн урсгал хязгаарлагдсанаар эрчим хүчний үнэ өсөх дарамт бий болжээ.
Нефтийн үнийн өсөлт нь тээвэр, үйлдвэрлэл, эрчим хүчний зардлыг нэмэгдүүлж, улмаар компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар шатахууны үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах бодлого баримталж байна.
Мөн Хятад улс стратегийн нефтийн нөөцтэй, эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц харьцангуй олон талт, түүнчлэн Иранаас нийлүүлэлт үргэлжилж байгаа зэрэг нь эрсдэлийг бусад оронтой харьцуулахад харьцангуй бууруулж буй хүчин зүйл болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
