Трамп 5 дугаар сард Хятадад айлчилна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Ши Жиньпин нарын уулзалт Ираны дайнаас шалтгаалан хойшлоод байсан бол ирэх 5 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Энэхүү айлчлал нь Трампын хувьд найман жилийн дараах Хятад дахь анхны айлчлал болох юм.
Түүний энэхүү айлчлал нь Ойрх Дорнод дахь хурцадмал нөхцөл байдлын дунд АНУ-ын геополитикийн байр суурийг бататгахын зэрэгцээ дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн харилцааг тогтворжуулах зорилготой гэж үзэж байна.
Мөн Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг энэ онд Вашингтон хотноо хариу айлчлал хийхийг урьсан байна.
Тэрээр “Манай төлөөлөгчид энэхүү түүхэн айлчлалуудын бэлтгэлийг эцэслэж байна. Ерөнхийлөгч Шитэй уулзах нь чухал үйл явдал болно” хэмээн мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
