АНУ Иранд дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөө хүргүүлэв
АНУ Пакистанаар дамжуулан Иранд дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөө хүргүүлсэн талаар ABC News уг төлөвлөгөөтэй танилцсан хоёр эх сурвалжид тулгуурлан мэдээллээ. Доналд Трамп-ын засаг захиргаанаас боловсруулсан уг баримт бичгийг шууд бус сувгаар дамжуулан Иранд хүргүүлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, төлөвлөгөөнд Ираны баллистик пуужингийн хөтөлбөр, цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн далайн тээврийн гол маршрутуудтай холбоотой асуудлуудыг хамруулжээ.
Үүний зэрэгцээ Пентагоны зүгээс Ойрх Дорнод дахь нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Армийн 82-р агаарын десантын дивизээс ойролцоогоор 2,000 цэргийг бүс нутаг руу илгээх шийдвэр гаргасан талаар дипломат үйл явцтай танил хоёр албан тушаалтан мэдээлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
