ХХБ: нэгж хувьцаанд 692 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
Худалдаа хөгжлийн банк ХК 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор нэгж хувьцаанд 692 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр байхаар тогтоожээ. Харин ногдол ашгийг холбогдох зохицуулагч байгууллагын зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-өөр дамжуулан олгох юм.
2025 онд тус банк 251.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсноос 35 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилж байна. 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хаалтын ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж ойролцоогоор 4% түвшинд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
