Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хятад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй эдийн засгийн бодлого баримтална

Хятад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй эдийн засгийн бодлого баримтална

Хятад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй эдийн засгийн бодлого баримтална

Худалдааны маргаан, тарифын зөрчил нэмэгдэж буй энэ үед Ли Цян БНХАУ эдийн засгаа илүү нээлттэй болгож, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Тэрээр China Development Forum-ын үеэр тус улсын эдийн засгийн бодлогын чиглэлийг танилцуулсан байна.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян:

  • Худалдааны илүү тэнцвэртэй бүтэц бий болгох
  • Чанартай гадаад бараа, бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх
  • Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх

чиглэлд анхаарна гэдгийг онцоллоо.

2025 онд БНХАУ 1.2 их наяд ам.долларын худалдааны илүүдэлтэй ажиллаж, түүхэн дээд түвшинд хүрсэн нь олон улсын түвшинд шүүмжлэл дагуулж, худалдааны зөрчил нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал импортын бүтцийг өргөжүүлж, худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилт дэвшүүлж буйг илэрхийллээ.

Нөгөө талд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал сул хэвээр байна. 2025 онд FDI 9.5%-иар буурсан бол 2026 оны эхний сарын байдлаар 5.7%-иар буурч, ойролцоогоор 13.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнийг сэргээх хүрээнд БНХАУ:

  • 200 гаруй салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй болгох
  • Татвар болон газар ашиглалтын хөнгөлөлт, урамшуулал олгох
  • Дотоод, гадаад компаниудыг ижил нөхцөлөөр ажиллуулах бодлого хэрэгжүүлэх

арга хэмжээг авч эхэлжээ.

Мөн оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах, бодлогын ил тод байдлыг нэмэгдүүлэх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэж байгааг онцолсон байна.

Үүнээс гадна People's Bank of China-ны зүгээс валютын ханшийг зориудаар сулруулж өрсөлдөөний давуу тал бий болгох бодлого баримтлахгүй гэдгийг мэдэгдсэн нь зах зээлд тодорхой дохио болж байна.

Форумд Apple, Samsung Electronics, Volkswagen, Siemens, BASF, Novartis, HSBC, UBS, Standard Chartered зэрэг дэлхийн томоохон корпорацуудын удирдлагууд оролцсон нь Хятадын зах зээлд сонирхол хадгалагдсаар байгааг илтгэж байна.

Мөн Tim Cook Хятадын нийлүүлэгч компаниудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн нь гадаад бизнесүүдийн урт хугацааны байр суурийг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.