Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхийг Д.Трамп Иранаас шаардав

Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхийг Д.Трамп Иранаас шаардав

Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхийг Д.Трамп Иранаас шаардав

Ойрхи Дорнодын зөрчил дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж, АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал шинэ шатанд хүрээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд хандан 48 цагийн дотор Ормузын хоолойг бүрэн нээх шаардлага тавьж, эс биелүүлбэл эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх талаар анхааруулсан нь нөхцөл байдлыг улам хурцатгалаа.

Үүний хариуд Иран АНУ-ын Персийн булан дахь эрчим хүч болон ус цэвэршүүлэх байгууламжуудыг онилох боломжтойг мэдэгдэж, цаашлаад АНУ-ын цэргийн санхүүжилтэд оролцдог байгууллагууд хүртэл бай болж болзошгүйг анхааруулсан байна.

Энэхүү сөргөлдөөн нь Израйль болон Ираны хоорондын харилцан довтолгооны дараа эрчимжиж, бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгээд байна. Израилийн өмнөд хотууд руу пуужингийн довтолгоо хийгдсэн тухай мэдээлэл гарсан бөгөөд үүнтэй зэрэгцэн АНУ–Израилийн хамтарсан цохилт Ираны цөмийн байгууламжид чиглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл тархаад байна.

Одоогийн нөхцөл байдал нь зөвхөн бүс нутгийн аюулгүй байдалд бус, дэлхийн эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэл дагуулж байна. Ялангуяа Ормузын хоолойн үйл ажиллагаа доголдвол дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд саад учирч, нефтийн үнэ өсөх, инфляц нэмэгдэх, санхүүгийн зах зээлд дарамт үүсэх магадлал өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.