Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ: Jones Act-ийн хязгаарлалтыг түр зөөлрүүлж, нефтийн урсгалыг нэмэгдүүлэх алхам хийв

АНУ: Jones Act-ийн хязгаарлалтыг түр зөөлрүүлж, нефтийн урсгалыг нэмэгдүүлэх алхам хийв

АНУ: Jones Act-ийн хязгаарлалтыг түр зөөлрүүлж, нефтийн урсгалыг нэмэгдүүлэх алхам хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний зах зээлийн савлагааг намжаах зорилгоор тээврийн салбарын чухал зохицуулалт болох Jones Act-ийн хэрэгжилтийг 60 хоногийн хугацаанд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрийн хүрээнд АНУ-ын дотоод боомтуудын хооронд бараа тээвэрлэхэд зөвхөн дотоодын хөлөг онгоц ашиглах шаардлагыг сулруулж, газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг стратегийн бүтээгдэхүүнийг гадаадын танкеруудаар тээвэрлэх боломжийг нээж байна. Энэ нь дотоодын нийлүүлэлтийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, богино хугацаанд зах зээлийн дарамтыг бууруулахад чиглэсэн алхам гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч энэхүү арга хэмжээний бодит нөлөө хязгаарлагдмал байх магадлалтай. Учир нь Jones Act-д нийцсэн АНУ-ын хөлөг онгоцны тоо цөөн байдаг тул гадаадын танкер ашиглах боломж нээгдэж буй нь тодорхой давуу тал боловч зах зээлийн суурь асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй хэвээр байна.

Тодруулбал, АНУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд ихэвчлэн Ойрх Дорнодын хүнд төрлийн түүхий тос боловсруулахад тохирсон байхад дотоодын олборлолт нь хөнгөн төрлийн shale тос давамгайлдаг. Үүний улмаас түүхий тосны нийлүүлэлт болон боловсруулах бүтцийн хооронд зөрүү үүсч, тээвэрлэлтийн нөхцөлийг хөнгөвчилсөн ч эрчим хүчний дотоод тэнцвэрт байдалд үзүүлэх нөлөө харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.