Mongolian Mining Corporation-ийн ашиг 95% буурав
Mongolian Mining Corporation (MMC)-ийн 2025 оны санхүүгийн гүйцэтгэл өмнөх оноос мэдэгдэхүйц суларсан үзүүлэлттэй гарлаа. Тайлант хугацаанд компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 95%-иар буурч 12.5 сая ам.долларт хүрсэн байна.
Тайлант жилд MMC-ийн борлуулалтын орлого 20.8%-иар буурч 823.3 сая ам.доллар болжээ. Борлуулалтын бүтцийг задлан үзвэл:
- Нүүрс: 10.1 сая тонн (дунджаар 82.2 ам.доллар/тонн)
- Алт: 7,434 унц (4,187 ам.доллар/унц)
- Мөнгө: 2,634 унц (54 ам.доллар/унц)
Нүүрсний борлуулалтын хэмжээ өмнөх оноос 17%-иар өссөн хэдий ч борлуулалтын дундаж үнэ 32%-иар буурсан нь нийт орлогын бууралтад голлон нөлөөлсөн байна.
Үүнээс гадна тайлант хугацаанд:
- Олборлолтын зардал 17%-иар өссөн
- Боловсруулалтын зардал 32%-иар өссөн
нь компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
