МХБ-д бүртгэлтэй ХК-иуд ногдол ашгаа хөрөнгө оруулагчдын дансанд байршуулж эхэллээ
Хөрөнгө оруулагчид хувьцааны ханшийн өсөлтөөс гадна ногдол ашгийн өгөөжөөс давхар ашиг хүртдэг. Сүүлийн жилүүдэд дотоодын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ мэдэгдэхүйц өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, Монголын хөрөнгийн бирж-д бүртгэлтэй 46 компани 2025 оны цэвэр ашгаасаа нийт 946 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байна.
Ногдол ашгийн бүтэц өмнөх жилүүдийн адил томоохон компаниуд дээр төвлөрсөн хэвээр байна. Салбарын хувьд банкны салбар тэргүүлэх байр сууриа хадгалж, нийт ногдол ашгийн 57 орчим хувь буюу 545 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Энэ нь банкны салбарын ашигт ажиллагаа болон активын өсөлт сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байгааг илтгэж байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн компаниуд ногдол ашгаа үе шаттайгаар олгож, хөрөнгө оруулагчдын дансанд байршиж эхлээд байна.
Ногдол ашгийн орлогоо хэрхэн үр ашигтай зарцуулах вэ?
Практикт ногдол ашгаа хүлээн авсны дараа хувьцаагаа зарах хандлага түгээмэл ажиглагддаг. Үүний нөлөөгөөр жил бүрийн 3–4 дүгээр саруудад зах зээлд богино хугацааны дарамт үүсэж, хувьцааны ханшид буурах хөдөлгөөн илрэх нь бий.
Харин ногдол ашгаас орж ирсэн мөнгийг дахин хөрөнгө оруулалтад ашиглах нь дараах давуу талуудтай:
- Зах зээлийн хөрвөх чадвар болон арилжааны идэвхийг дэмжинэ
- Худалдан авах эрэлтийг нэмэгдүүлж, үнийн огцом савлагааг сааруулна
- Ханшийн түр зуурын бууралтыг ашиглан хувьцааг харьцангуй хямд үнээр худалдан авах боломж бүрдэнэ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
