Ормузын хоолойн асуудлаас болж Трамп–Ши нарын уулзалт хойшилно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад руу хийхээр төлөвлөсөн айлчлалаа хойшлуулах боломжтойг мэдэгдэж, Ши Жиньпин-тэй хийх дээд хэмжээний уулзалтаас өмнө Ормузын хоолойн асуудалд тодорхой ахиц гарах ёстой гэж мэдэгдлээ. Тэрээр мөн Ормузын хоолойг дахин нээх үйл явцад Хятад улс идэвхтэй оролцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Трампын хэлснээр, Ши Жиньпинтэй хийх дээд хэмжээний уулзалт анх 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны хооронд Бээжин хотод болохоор төлөвлөгдсөн байна. Гэвч Ормузын хоолойн асуудалд ахиц гарахгүй тохиолдолд уг айлчлал хойшлох боломжтойг тэрээр онцолсон байна.
АНУ-ын зүгээс дэлхийн нефтийн нийлүүлэлтийн стратегийн чухал гарц болох Ормузын хоолой-г нээхэд Хятад улс оролцох ёстой гэж үзэж байгаа юм. Трампын тайлбарласнаар Хятад улс нефтийнхээ ихэнх хэсгийг энэ бүсээр дамжуулан импортолдог тул бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах шаардлагатай гэжээ.
Гэсэн хэдий ч зарим шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс Трампын хэлсэн шиг тийм өндөр хамааралтай биш байж магадгүй байна. Сүүлийн жилүүдэд Бээжин эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлж, стратегийн нефтийн нөөцөө нэмэгдүүлсэн тул Ормузын хоолой хаагдсан ч нөлөө нь харьцангуй бага байх боломжтой гэж үзэж байна.
Тооцооллоор Хятад руу чиглэсэн нефтийн импортын тал хүрэхгүй хувь нь Ормузын хоолойгоор дамждаг бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 6–7 хувь нь л энэ бүс нутгийн тээврийн урсгалтай шууд холбоотой аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
