IEA түүхэн дэх хамгийн их нефтийн нөөц задлах санал гаргав
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) түүхэн дэх хамгийн их хэмжээний газрын тосны стратегийн нөөцийг зах зээлд нийлүүлэх санал гаргалаа. Урьдчилсан тооцооллоор энэ удаагийн нөөц задлах хэмжээ нь 2022 онд ОХУ Украинд довтолсны дараа зах зээлийг тогтворжуулах зорилгоор нийлүүлсэн 182 сая баррель нефтийн хэмжээнээс давж магадгүй байна.
IEA мягмар гарагт гишүүн орнуудтай шуурхай хурал зохион байгуулсан бөгөөд уг саналын эцсийн шийдвэрийг өнөөдөр гаргахаар төлөвлөжээ. Хэрэв нэг ч улс эсэргүүцэхгүй бол санал батлагдах боломжтой бол нэг улс эсэргүүцсэн тохиолдолд шийдвэр гаргалт хойшлох магадлалтай юм.
Үүнтэй зэрэгцэн Их долоогийн (G7) эрчим хүчний сайд нар газрын тосны стратегийн нөөцийг задлах замаар зах зээлийн үнийг тогтворжуулах асуудлаарх хэлэлцүүлгээ түр зогсоож, IEA-ийн үнэлгээ болон шийдвэрийг хүлээж байгаа аж.
Тус мэдээлэл гарсантай холбоотойгоор олон улсын зах зээл дээрх WTI төрлийн газрын тосны үнэ 3.14 хувиар буурч, нэг баррель нь 82.2 ам.долларт хүрч арилжаалагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
