АНУ чипийн экспортод хатуу хязгаарлалт тавина
АНУ хиймэл оюуны чипийн экспортыг илүү хатуу хянах шинэ журам боловсруулж магадгүй гэх мэдээлэл гарсны дараа Nvidia болон AMD компаниудын хувьцаа уналаа. Мэдээ гарсны дараа Nvidia-ийн хувьцаа 2.6%, AMD-ийн хувьцаа 3.3%-иар тус тус буурсан байна.
АНУ-ын Засгийн газар AI accelerator чипийг гадаад улс руу экспортлох бүрд тусгай зөвшөөрөл авах шаардлага тавих шинэ дүрэм хэлэлцэж байгаа аж. Одоогоор ийм хязгаарлалт 40 орчим улсуудад үйлчилж байгаа бол шинэ журам хэрэгжсэнээр илүү олон улсыг хамруулах магадлалтай.
Мөн томоохон AI дата төв байгуулах компаниуд их хэмжээний чип худалдан авахын өмнө АНУ-ын Засгийн газраас урьдчилсан зөвшөөрөл авч, зарим тохиолдолд бизнесийн загвараа тайлагнах эсвэл шалгалт хийх боломж олгох шаардлагатай болж магадгүй байна.
Түүнчлэн, маш их хэмжээний чип экспортлох (жишээ нь нэг компанид 200,000-аас дээш Nvidia GPU нийлүүлэх) тохиолдолд зөвхөн АНУ-ын аюулгүй байдлын шаардлагыг хангаж, Америкийн AI салбарт хөрөнгө оруулалт хийсэн холбоотон улсууд зөвшөөрөх талаар хэлэлцэж буй аж. Гэхдээ энэ журам хараахан батлагдаагүй бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой гэж мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
