“Ираны дараагийн удирдагчийг сонгоход АНУ оролцох ёстой”
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дараагийн дээд удирдагчийг сонгох үйл явцад өөрөө оролцох ёстой гэж мэдэгдлээ. Тэрээр өгсөн ярилцлагадаа Ираны өмнөх дээд удирдагч Али Хаменеи амиа алдсаны дараа түүний хүү Можтаба Хаменеи залгамжлах магадлалтай байгаа ч энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлжээ.
Д.Трампын хэлснээр: “Хаменеийн хүү тохиромжгүй. Бид Иранд энх тайван авчрах удирдагчийг хүсэж байна” гэжээ. Тэрээр мөн Ираны удирдагчийг сонгох асуудалд Венесуэлийн засгийн эрхийн өөрчлөлтөд оролцсонтой адил нөлөө үзүүлэхийг хүсэж байгаагаа дурдсан байна.
Одоогоор Иран шинэ дээд удирдагчаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Хаменеийн хүү Можтаба хамгийн боломжит залгамжлагчаар яригдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
