БНХАУ 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-5 хувь байхаар төсөөлжээ
2026 оны 3 сарын 5-11 хооронд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болж байна. Тус хурлын эхний өдөр БНХАУ-ын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний зарим мэдээллүүд нээлттэй болжээ. Тус төлөвлөгөөгөөр 2025 оны 10 сарын 23-нд батлагдсан зөвлөмжийн дагуу инновац, өндөр технологийн салбарууд, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ мөн өрхийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийхээр тусгажээ.
БНХАУ 2026 онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5 хувиас 5 хувийн хооронд буюу өмнөх жилийн 5 хувийн өсөлтөөс бага байхаар төсөөллөө. Ингэхдээ төсвийн алдагдлыг өмнөх онтой ижил түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцүү байхаар баталсан байна. Мөн шинээр татан төвлөрүүлэх өрийн санхүүжилтийн хэмжээг 1.3 их наяд юань, орон нутгийн бондыг 4.4 их наяд юань байхаар тогтоожээ. Мөн сард олгох тэтгэврийн хэмжээг нэг хүн тутамд 20 юаниар нэмэгдүүлэх, ажил эрхэлдэггүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын хэмжээг 24 юаниар нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлжээ.
Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар экспортын хэмжээ өндөр байвал дотоодын сул байгаа зарцуулалтыг хангалттай дэмжих боломжтой харин экспорт буурсан тохиолдолд дотоодын эдийн засгийг дэмжих багц хөтөлбөрөөр эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэх боломжтой байгаа талаар дурджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
