АНУ-аас Хятад руу экспортлох чипийн хязгаарлалтаа чангатгана
АНУ-ын зүгээс Хятадын компаниудад нийлүүлэх хиймэл оюуны (AI) чипийн хэмжээнд дээд хязгаар тогтоох талаар хэлэлцэж байна. Тодруулбал, Трампын засаг захиргаа Хятадын компани бүрд Nvidia-гийн H200 загварын AI чипийг 75,000 ширхгээс илүүгүй худалдан авах хязгаар тавих хувилбарыг ярилцжээ. AMD-ийн MI325 чипүүд ч мөн адил уг хязгаарлалтад багтах юм.
Энэ хэмжээ нь Alibaba, ByteDance зэрэг Хятадын технологийн аваргуудын хүсэж байсан тооноос 2 дахин бага байгаа бөгөөд тэд илүү ихийг худалдан авах сонирхолтой байгаагаа Nvidia-д илэрхийлжээ. Эдгээр чипүүд нь хиймэл оюуны загваруудыг сургах, ажиллуулахад ашиглагддаг өндөр хүчин чадлын хурдасгуур юм.
Хэдийгээр нэг компанид тавих дээд хязгаарын дагуу тоо ширхгийн хэмжээ бага буй хэдий ч, Хятад руу нийлүүлэх чипийн тоо нэг сая ширхэгт хүрч болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. Гэвч одоогийн байдлаар захиалгын ихэнхийг цөөн хэдэн технологийн томоохон компаниуд бүрдүүлж буй тул нэг компанид тавих квот хэрэгжвэл тэдний авах боломжит хэмжээ эрс буурах төлөвтэй байна. Энэ шийдвэр батлагдвал АНУ болон Хятадын технологийн өрсөлдөөн улам ширүүсэж, AI салбарын нийлүүлэлтийн урсгалд шинэ хязгаар тогтох магадлалтай юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
