Хаменеигийн үхэл Трампын Хятадад хийх айлчлалд эргэлзээ үүсгэв
АНУ болон Израилийн цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан нь Ерөнхийлөгч Дональд Трампын энэ сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн Хятадын айлчлалд тодорхойгүй байдал үүсгэж байна.
Д.Трамп 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны хооронд Бээжинд айлчлахаар төлөвлөсөн ч Хятадын тал одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Хятадын талаас Хаменеи амь үрэгдсэнийг “Ираны бүрэн эрхт байдалд ноцтой халдсан үйлдэл” гэж буруушааж, гал зогсоохыг уриалсан. Шинжээчид БНХАУ нь Ирантай харьцангуй сайн харилцаатай тул Ши Жиньпин ийм нөхцөлд Трампыг “ердийн уур амьсгалтайгаар” хүлээн авахад амаргүй байж магадгүй гэж үзэж байна.
Иймээс Трампын Хятадын айлчлал одоогоор бүрэн тодорхойгүй ч, худалдааны ашиг сонирхол геополитикийн хурцадмал байдлаас илүү жин дарж магадгүй гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
