Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

2026 онд АНУ-ын эдийн засаг өсөх хэдий ч, хэд хэдэн том эрсдэл байна

2026 онд АНУ-ын эдийн засаг өсөх хэдий ч, хэд хэдэн том эрсдэл байна

2026 онд АНУ-ын эдийн засаг өсөх хэдий ч, хэд хэдэн том эрсдэл байна

АНУ-ын эдийн засаг 2026 онд зах зээлийн хүлээлтээс илүү өсөх магадлал өндөр байна. ДНБ-ий хэмжээ 2026 онд 2.5%-иар өсөх бөгөөд жилийн дундаж өсөлт 2.8% хүрэх боломжтой.

Өсөлтийг дэмжих гол хүчин зүйлс:

  • Татварын хөнгөлөлтүүд (Трампын “One Big Beautiful Bill” хуулийн хүрээнд)
  • Тарифын дарамт буурах хандлага
  • Санхүүгийн нөхцөл зөөлрөх (хүү буурах хүлээлт)
  • Бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэх

Гэхдээ дараах эрсдэлүүд анхаарал татаж байна:

  1. Хөрөнгийн зах зээлийн огцом уналт
    Хэрэв хувьцааны зах зээл 10%-иар унаж, энэ байдал удаан үргэлжилбэл ДНБ-ийг 0.5 хувиар бууруулах нөлөөтэй.
  2. AI-н нөлөөлөл ба хөдөлмөрийн зах зээл
    Хиймэл оюуны хөгжил зарим ажлын байрыг шахаж, ажилгүйдэл нэмэгдвэл хэрэглээ буурч болзошгүй.
  3. Газрын тосны үнийн өсөлт
    Геополитикийн хурцадмал байдал нефтийн үнийг өсгөвөл инфляц болон зардал нэмэгдэнэ.

2026 онд АНУ-ын эдийн засаг тогтвортой өснө гэж харж байгаа ч нэгэн зэрэг хэд хэдэн сөрөг хүчин зүйл давхацвал өсөлтөд илүү хүчтэй дарамт үүсэх эрсдэлтэй гэж анхааруулжээ. Ялангуяа хувьцааны зах зээлийн уналт болон AI-н хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө хамгийн чухал эрсдэл гэж онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.