Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОНДЫН ДАХИН САНХҮҮЖИЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОНДЫН ДАХИН САНХҮҮЖИЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОНДЫН ДАХИН САНХҮҮЖИЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар 2026, 2027, 2028 онд үндсэн төлөлт нь хийгдэх гадаад бондуудыг дахин санхүүжүүлэх зорилгоор 6 жилийн хугацаатай шинэ бондуудыг гаргахаар ажиллаж байна.

Тодруулбал, Засгийн газар олон улсын HSBC, Morgan Stanley, Standard Chartered Bank банкнуудтай хамтран 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, шинэ бондын талаарх мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ.

Дахин санхүүжилтийн хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 7-нд хугацаа нь дуусах 5.125%-ийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.650%-ийн, мөн 2029 онд төлөгдөх 7.875%-ийн хүүтэй бондуудыг буцаан худалдан авах бөгөөд энэ үйл ажиллагаанд шаардагдах зардлыг шинэ бондоос татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Шинэ бондуудын зээлжих зэрэглэл нь дараах байдлаар тогтвортой үнэлгээтэй байх хүлээлттэй байна:

Moody’s: B1 (Stable)

S&P: BB- (Stable)

Fitch: B+ (Stable)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.