Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын Дээд шүүх Трампын тарифыг хүчингүй болголоо: Зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?

АНУ-ын Дээд шүүх Трампын тарифыг хүчингүй болголоо: Зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?

АНУ-ын Дээд шүүх Трампын тарифыг хүчингүй болголоо: Зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?

АНУ-ын Дээд шүүх Трампын тарифыг хүчингүй болголоо: Зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?

АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын импортын бараанд ногдуулсан олон тарифыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр хүлээгдэж байсан ч эдийн засаг болон зах зээлд урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Тариф цуцлагдсан ч макро эдийн засагт үзүүлэх нөлөө нь харьцангуй бага байх төлөвтэй. Гэхдээ импортод өндөр татвар төлдөг байсан жижиглэн худалдаа, үйлдвэрлэлийн салбарууд илүү ашиг хүртэх боломжтой. Мөн тариф буурснаар 2026 онд эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж болзошгүй гэж үзэж байна.

Инфляцид үзүүлэх нөлөө

Тарифууд инфляцад ойролцоогоор 0.5 нэгж хувийн нөлөө үзүүлдэг гэж тооцогддог. Тиймээс тарифын цуцлалт инфляцын дарамтыг хэсэгчлэн бууруулж, Холбооны Нөөцийн банкны бодлогод нөлөөлөх боломжтой.

Гэвч Трамп тарифын бодлогоос ухрахгүй гэдгээ илэрхийлж, өөр хууль эрх зүйн арга замаар дахин тариф ногдуулах боломжтойг мэдэгдсэн. Зарим тариф хүчинтэй хэвээр байгаа бөгөөд шинээр тариф тогтоохын тулд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай байж магадгүй. Хэдийгээр тариф хүчингүй болсон нь зах зээлд богино хугацаанд эерэг дохио өгсөн ч АНУ-ын худалдааны бодлого тодорхойгүй хэвээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.