Өнөөдрийн байдлаар ногдол ашиг тараахаа мэдэгдсэн компаниуд
Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчид ихэвчлэн зөвхөн хувьцааны ханшийн өсөлтөөс ашиг хүртэнэ гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр хувьцаанаас хоёр төрлийн өгөөж авах боломжтой байдаг. Нэгдүгээрт, ханш өсөх үед капиталын ашиг хүртэнэ. Хоёрдугаарт, компанийн ашигт ажиллагаанаас хамааран ногдол ашиг хэлбэрээр тогтмол мөнгөн урсгал авах боломж бүрддэг.
Ногдол ашиг нь хамгийн бодит өгөөжид тооцогддог. Учир нь хувьцааны ханш зах зээлийн хэлбэлзлээс шалтгаалдаг бол ногдол ашиг нь компанийн олсон ашгаас шууд хуваарилагддаг орлого юм. Иймээс урт хугацааны хөрөнгө оруулагчид ашигт ажиллагаа тогтвортой, ногдол ашиг тараадаг компаниудыг илүү сонирхох нь түгээмэл байдаг.
Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээлд ч ногдол ашигт суурилсан хөрөнгө оруулалтын соёл нэмэгдэж байна. Өнгөрсөн онд гэхэд компаниуд нийт 1.14 их наяд төгрөгийн ногдол ашиг тарааса бол үүний 636 тэрбум төгрөг нь банкнууд байсан билээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар 15 компани ногдол ашгаа тараахаа мэдэгдсэн байгаа бөгөөд нийт 352 тэрбум төгрөг олгохоор болоод байна. Ногдол ашиг тараахаа зарласан байгаа компаниуд дундаас MSE: MNDL, TGI, MSE, LEND, TTL тикертэй хувцаанууд хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
