Эрдэнэ Ресурс компани 25 сая канад долларын санхүүжилт татлаа.
Erdene Resource Development Corp. нь хаалттай хувьцаа гаргалт хийх гэрээ байгуулснаа зарлалаа. Энэхүү хэлцлээр компани 2,809,000 ширхэг энгийн хувьцааг нэгжийг нь 8.90 канад доллараар арилжиж, нийт 25.0 сая канад долларын санхүүжилт татах юм.
Мөн андеррайтерууд нэмэлтээр 421,000 хувьцаа ижил үнээр худалдан авах эрхтэй бөгөөд ингэснээр татах боломжтой санхүүжилтийн хэмжээ цааш нэмэгдэх боломжтой байна. Татсан хөрөнгийг Mongolian Mining Corporation-той байгуулсан стратегийн түншлэлээс гадуурх талбайн хайгуул, техникийн судалгаа хийхэд зарцуулах бөгөөд үүнд компанийн 100% эзэмшлийн Зуун Мод молибден-зэсийн орд багтана. Мөн зорилтот талбайн үнэлгээ, компанийн ерөнхий үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглах юм.
Энэхүү хувьцааг Канадын үнэт цаасны хуульд заасан жагсаалтад орсон компаниудын санхүүжилтийн чөлөөлөлтийн хүрээнд санал болгож байгаа тул Канад дахь хөрөнгө оруулагчдад барих хугацааны хязгаарлалтгүй байна. Харин АНУ-д эдгээр үнэт цаасыг бүртгэлгүйгээр санал болгох, худалдах боломжгүйг компани онцоллоо.
Хаалттай арилжаа 2026 оны 2-р сарын 5-нд дуусах төлөвтэй бөгөөд зохицуулагч байгууллагын зөвшөөрөл, мөн хувьцаа Toronto Stock Exchange-д бүртгэгдэх зэрэг ердийн нөхцөлүүдийг хангах шаардлагатай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
