Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Санах ойн чипийн хомсдол 2027 он хүртэл үргэлжилнэ.

Санах ойн чипийн хомсдол 2027 он хүртэл үргэлжилнэ.

Санах ойн чипийн хомсдол 2027 он хүртэл үргэлжилнэ.

Хиймэл оюуны дата төвүүдийн огцом тэлэлтээс үүдэн санах ойн чипийн эрэлт асар хурдтай өсөж, нийлүүлэлт гүйцэхгүй байгаа байдал 2026–2027 он хүртэл үргэлжилнэ гэж салбарын томоохон удирдлага анхаарууллаа.

Дэлхийн санах ойн зах зээлийг тэргүүлэгч Samsung Electronics, SK Hynix, Micron үйлдвэрүүд үйлдвэрлэлээ тэлэхээр зорьж байгаа ч шинэ хүчин чадал ашиглалтад ороход дор хаяж 2 жил шаардлагатай тул хомсдол богино хугацаанд арилна гэж үзэх боломжгүй байна. Үүний улмаас санах ойн чипийн үнэ аль хэдийн өсөж эхэлсэн бөгөөд зарим шинжээчид үүнийг уламжлалт мөчлөгөөс давсан супер цикл гэж нэрлэж байна. Энэ нь санах ойн үйлдвэрлэгчдэд ашигтай ч электроникийн компаниудад дарамт болж байна.

Жишээлбэл, ухаалаг утас үйлдвэрлэгч Xiaomi 2026 онд гар утасны үнэ өсөх магадлалтайг анхааруулсан бол дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэгч Lenovo санах ойн үнэ өсөхийг хүлээн зөвшөөрч, зардлын нэмэгдлийг хэрэглэгчдэд дамжуулах боломжтой гэж мэдэгджээ.

AI дата төвүүдийн асар их хөрөнгө оруулалт санах ойн чипийг стратегийн ховор нөөц болгож, ойрын хоёр жилд чипийн хомсдол, үнийн өсөлт электроник, компьютер, ухаалаг утасны зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.