Таваарын суперцикл үргэлжилж байна.
Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, улмаар зэвсэглэл, батлан хамгаалахын уралдаан эрчимжиж байгаа нь алтны өсөх гол шалтгаан аж. Батлан хамгаалахын салбарын компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний металл хэрэгцээтэй болж, үүнтэй зэрэгцэн тус салбарын хувьцааны ханш ч огцом өсөж байна. Мөн металлын үнийг дэмжиж буй өөр нэг хүчин зүйл нь улс орнуудын хиймэл оюуны өрсөлдөөн бөгөөд энэ нь технологийн салбарт капиталын зардлыг огцом өсгөжээ. Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2027 онд АНУ-ын батлан хамгаалахын зардлыг одоогийн $906 тэрбум ам.доллароос $1.5 их наяд ам.долларт хүргэх санал дэвшүүлсэн нь салбарт дахин нэг түлхэц өгчээ. Тэрбээр үүнийг түгшүүртэй, аюултай цаг үетэй холбон тайлбарласан байна. Энэхүү бодлогын дарамт нь АНУ-ын Венесуэлтэй холбоотой үйлдлүүд, Гренландад байрлах Америкийн цэргийн баазуудын талаарх хэлэлцээ, мөн Ираны орчим дахь цэргийн оролцоог нэмэгдүүлсэн зэрэг геополитикийн үйл явдлуудын үргэлжлэл юм. Металлын үнийн өсөлт нь түүхий эдийн зах зээл даяар тархжээ. Цагаан тугалга, мөнгө, платин, паллади болон алтны үнэ энэ он гарсаар S&P GSCI түүхий эдийн спот индексээс давж өссөн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
