АНУ-ын ажилгүйдлийн түвшингийн тайлан өнөөдөр зарлагдана.
АНУ-ын 2025 оны 12-р сарын ажилгүйдлийн түвшин 4.6 % орчим байж магадгүй гэж таамаглаж байна. Энэ нь ажлын байрны өсөлт сул, ажлын байраа сольж байгаа хүмүүсийн хэмжээ бага хэвээр байгааг илтгэж байна.
Өнөөдөр орой буюу 1-р сарын 9 өдөр АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо ажилгүйдлийн тоо мэдээг зарлана. Энэхүү тогтвортой буюу сул ажил олголтын байдал нь ХНС-ийн бодлогын хүүг хэрхэх шийдвэрт нөлөөлж магадгүй юм.
Сүүлийн хурлаар Төв банк бодлогын хүүг бууруулсан ч цаашид хүүг дараагийн мэдээллүүдийг харж байж бууруулах эсэхийг шийдэх хандлагатай байна. Санхүүгийн зах зээлүүд одооныхтой адил ирэх сард хүү буурах магадлал бага гэж үнэлж байгаа ч, 4-р сараас эхлэн буурах боломж нэмэгдэж байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
