Samsung-ийн ашиг огцом өсөв.
Samsung Electronics 2025 оны дөрөвдүгээр улиралд зах зээлийн хүлээлтээс давсан ашигтай ажилласан талаараа мэдэгдсэн бөгөөд үүний гол шалтгаан нь хиймэл оюун ухааны эрэлт огцом өсөж, санах ойн чипийн нийлүүлэлт хомсдсоноос үнэ эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотой юм.
Тус компани үйл ажиллагааны ашгаа 20 их наяд воон гэж тооцоолсон нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт бөгөөд борлуулалтын орлого ч огцом нэмэгдэх хандлагатай байна.
Санах ойн чипийн үнэ дөрөвдүгээр улиралд 40–50 хувиар өссөн бөгөөд 2026 оны эхний улиралд ч ижил түвшний өсөлт үргэлжлэх төлөвтэй байгаа нь Samsung-ийн ашигт ажиллагааг дэмжиж байна.
Үүнтэй холбоотойгоор компани ашгийн маржин өндөртэй, хиймэл оюун ухааны серверт ашиглагддаг HBM чип дээр илүү төвлөрч, томоохон AI компаниудтай нийлүүлэлтийн гэрээ байгуулах шатандаа явж байна.
Харин нөгөө талд чипийн хомсдол, өртөг өсөлтөөс шалтгаалан ухаалаг утас болон өргөн хэрэглээний электроникийн үнэ нэмэгдэх, улмаар эрэлт саарах эрсдэл байгааг удирдлагууд анхааруулжээ.
Зах зээл дээр Samsung-ийн хувьцаа богино хугацаанд бага зэрэг буурсан ч сүүлийн өдрүүдэд санах ойн чипийн үнийн өсөлтөд суурилсан өөдрөг хүлээлтээр түүхэн дээд түвшинд хүрээд байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
