Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Венесуэл газрын тосны орлогоороо зөвхөн АНУ-ын бараа авна.

Венесуэл газрын тосны орлогоороо зөвхөн АНУ-ын бараа авна.

Венесуэл газрын тосны орлогоороо зөвхөн АНУ-ын бараа авна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд санал болгосон нефтийн гэрээний үр дүнд Венесуэл улсын нефтийн борлуулалтын орлогоороо зөвхөн АНУ-ын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах болно гэж мэдэгдэв.

Энэ мэдээллийг тэрбээр Өөрийн Truth Social платформд бичсэн постондоо илэрхийлсэн бөгөөд ийм тохиролцоо нь өмнөх өдрүүдэд зарласан нефтийн түншлэлтэй холбоотой гэж тайлбарласан юм.

Трампын хэлснээр Венесуэл улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм тариа, мөн цахилгаан хангамж, эрчим хүчний системийг сайжруулах тоног төхөөрөмж гэх мэт АНУ-ын бүтээгдэхүүнийг нефтийн борлуулалтын орлогоороо худалдаж авах болно. Тэрээр үүнийг АНУ Венесуэлийн гол бизнесийн түнш болох томоохон алхам гэж тодорхойлсон байна.

АНУ-ын Засгийн газрын төлөвлөгөө нь энэ нефтийн борлуулалтаас олсон мөнгийг Венесуэлийн засгийн газрын харьяаллаас гадна, АНУ-ын хяналт дор ашиглуулах замаар Венесуэлийн эдийн засаг, дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарыг сэргээхэд чиглүүлэх явдал байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.