БНХАУ-ЫН АРДЫН БАНК 2026 ОНД МӨНГӨНИЙ “ЗОХИСТОЙ БӨГӨӨД СУЛ” БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ХӨРВӨХ ЧАДВАРЫГ ДЭМЖИНЭ.
БНХАУ-ын Ардын банк 2026 онд зах зээлийн хөрвөх чадварыг хангалттай түвшинд хадгалахын тулд заавал байлгах нөөцийн харьцаа болон бодлогын хүүг бууруулж, мөнгөний “зохистой бөгөөд сул” бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Тус банк тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор зохицуулалтыг эрчимжүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийлүүлэлтийн орчныг сайжруулж, санхүүгийн эрсдэлийг саармагжуулахаар төлөвлөж байна. Ингэснээр арвантавдугаар таван жилийн төлөвлөгөөний эхлэлийг бат бөх тавина гэжээ. Мөн Хятадын Ардын банк мөнгөний бодлогын олон төрлийн хэрэгслийг уян хатан, үр ашигтай ашиглаж, зах зээлийн хөрвөх чадварыг хангалттай түвшинд хадгалан, санхүүжилтийн нийт нөхцөлийг харьцангуй уян зөөлөн байлгаж, нийт зээлийн зохистой өсөлт, огтолтын тэнцвэрийг хангахыг зорьж байгааг онцоллоо.
Түүнчлэн арванхоёрдугаар сард тус банк зээлийн суурь хүүг зах зээлийн хүлээлттэй нийцүүлэн долоо дахь сар дараалан хэвээр хадгалсан байна. Ингэснээр нэг жилийн хугацаатай зээлийн суурь хүү 3.0 хувь, харин таван жилээс дээш хугацаатай зээлийн суурь хүү 3.5 хувь хадгалагдаж байна. Мөн үүнээс гадна юанийн ханшийг “зохистой ба тэнцвэртэй” түвшинд тогтвортой байлгах бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
