ТЕСЛАГИЙН ХУВЬЦАА МЯГМАР ГАРАГТ 3 ХУВИАР БУУРСАН.
Nvidia (NASDAQ: NVDA) автономит жолоодлогын хөгжлийг хурдасгах зорилготой, нээлттэй эхтэй (open-source) хиймэл оюуны шинэ загварууд болон хэрэгслүүдийг танилцуулсантай холбоотой байв.
Nvidia-гийн CES дээр танилцуулсан Alpamayo нэртэй AI загваруудын нь шалтгаан-дүгнэлтэд суурилсан vision–language–action загваруудын тусламжтайгаар автономит тээврийн хэрэгслийн шийдвэр гаргалтад “хүнийхтэй төстэй сэтгэхүй” нэвтрүүлэх зорилготой. Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг онцлохдоо, Tesla болон Waymo өөрсдийн хүчирхэг, хаалттай (proprietary) автономит жолоодлогын системтэй хэдий ч Nvidia нь “бусад бүх үйлдвэрлэгчдэд зориулж” энэ шийдлийг гаргаж байна хэмээн дурджээ.
Эдгээр загваруудыг нээлттэй эхтэй болгосноор Nvidia аль ч автомашин үйлдвэрлэгчид өрсөлдөхүйц автономит жолоодлогын технологи нэвтрүүлэх боломж олгож байгаа бөгөөд энэ нь өөрөө жолоодлогын салбарт Теслагийн давуу талыг бууруулах магадлалтай. Ингэснээр Nvidia-гийн харилцагчид болох Lucid, Mercedes-Benz, BYD зэрэг компаниуд Теслатай төстэй жолоодлогын боломжуудыг санал болгох нөхцөл бүрдэх юм.
Шинжээч Nvidia-д Buy үнэлгээ, 250 ам.долларын зорилтот үнэ өгсөн байна. Учир нь Alpamayo-г нээлттэй болгосноор NVIDIA аль ч OEM-д өрсөлдөхүйц автономит тээврийн хэрэгслийн (AV) нэвтрүүлэх боломж олгож, улмаар NVIDIA-гийн дата төвийн (сургалт) болон Drive (inferencing) тоног төхөөрөмжийн нийт боломжит зах зээлийг тэлж байна. Alpamayo загварууд нь ‘сургалтын үйлдвэр’ болж өгнө. Өндөр чанартай өгөгдөл болон загваруудыг нийлүүлснээр NVIDIA хөгжүүлэгчдийг DRIVE AGX Hyperion болон Blackwell/Rubin (цаашлаад дараагийн) тоног төхөөрөмжөө нэвтрүүлэх боломжтой болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
