Nvidia компани 2027 оноос эхлэн робот такси үйлчилгээний зах зээл рүү нэвтэрнэ.
Nvidia компани 2027 оноос эхлэн түнш компанийн хамтаар робот такси үйлчилгээ турших төлөвлөгөөгөө зарлалаа. Энэ нь Nvidia өөрөө жолооддог автомашины салбарт бодит тоглогч болох зорилго тавьж байгааг харуулж байна. Тус үйлчилгээ нь Level 4 буюу урьдчилан тодорхойлсон хот, бүс нутагт хүний оролцоогүйгээр бүрэн өөрөө жолоодох чадвартай автомашинд суурилна. Эхний үед хязгаарлагдмал хүрээнд туршилтаар хэрэгжих бөгөөд Nvidia аль хотодоос эхлэхээ одоогоор зарлаагүй байна.
Nvidia-ийн гүйцэтгэх захирал Jensen Huang робот техник, түүний дотор өөрөө жолооддог автомашиныг хиймэл оюуны дараах компанийн хоёр дахь хамгийн чухал өсөлтийн чиглэл гэж тодорхойлжээ. Одоогоор автомашин, роботын чиглэлийн орлого нь нийт борлуулалтын ердөө 1%-ийг эзэлж байгаа ч урт хугацаанд том боломж гэж үзэж байна. Nvidia зөвхөн чип бус, программ хангамж, симуляци, AI сургалтын систем бүхий бүрэн экосистем санал болгож, автомашин үйлдвэрлэгчдэд хөгжүүлэлтийн хугацаа, зардлаа бууруулах боломж олгож байна. Тус технологийг Mercedes-Benz 2026 оноос шинэ загварууддаа ашиглах бөгөөд Nvidia мөн Uber-тай робот таксины чиглэлээр хамтарч ажиллан эхлээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
