Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хүчтэй өсөлтийн дараа алтны ханш уналаа

Хүчтэй өсөлтийн дараа алтны ханш уналаа

Хүчтэй өсөлтийн дараа алтны ханш уналаа

Алт, мөнгө, платинумын үнэ огцом өссөний дараа хөрөнгө оруулагчдын ашгаа түгжих хөдөлгөөн идэвхжсэнээр үнэт металлуудын үнэ хүчтэй уналаа. Мөнгө болон платинумын үнэ 15 орчим хувиар унасан бол алт ойролцоогоор 4 хувиар буурав.

Өчигдрийн арилжаагаар алтны ханш түүхэн дээд түвшинд хүрсэн ч зарим хөрөнгө оруулагчид ашгаа авснаас гадна ам.доллар бага зэрэг чангарсан нь алтанд дарамт үзүүлжээ.

Спот алт 4.2%-иар унаж унц нь 4,343 ам.доллар болсон бол АНУ-ын алтны фьючерс 4.3%-иар буурч 4,385 ам.долларт хүрсэн байна. Гэсэн ч алтны урт хугацааны суурь дэмжлэг хэвээр байна.

Алтны хүчтэй өсөлт нь АНУ-ын Холбооны нөөцийн санг цаашид бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлттэй шууд холбоотой.

Зах зээл инфляц аажмаар намжиж байгаа тул 2026 онд мөнгөний бодлогыг хурдан зөөлрөнө гэж тооцоолж буй нь ам.долларын ханшийг сулруулж алтны үнийг дэмжсээр байна. 2025 онд алтны үнэ 72%-иас дээш өссөн нь хүчтэй гүйцэтгэлд тооцогдоно.

Шинжээчид энэ өсөлтийг төв банкнуудын идэвхтэй худалдан авалт, алтанд суурилсан ETF-ийн их хэмжээний орлого, геополитикийн тогтворгүй байдал, валютын хэлбэлзэл, макро эрсдлээс хамгаалах эрэлт голлон дэмжсэн гэж үзэж байна.

Одоогоор АНУ-ын ОХУ, Украины дайныг зогсоох хэлэлцээрт тодорхой ахиц гаргаагүй нь зах зээлд түр хугацаанд эрсдэл буурах магадлалтай гэсэн хүлээлт үүсгэсэн нь алтны үнийг оргилоос буухад нөлөөлсөн байна.

Геополитикийн хурцадмал байдал намжвал алтанд сөрөг нөлөө үзүүлэх ч одоогоор ийм өөрчлөлт хараахан гараагүй байна.

 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.