Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Зул сарын баярын үеийн хөрөнгийн зах зээлийн ааш…

Зул сарын баярын үеийн хөрөнгийн зах зээлийн ааш…

Зул сарын баярын үеийн хөрөнгийн зах зээлийн ааш…

Зул сар, шинэ жилийн үеэр хөрөнгийн зах зээл ердийн үеэс арай өөр ааштай болдог. Жил дуусах дөхөх тусам арилжааны идэвх багасаж, зах зээл гаднаасаа тайван мэт харагдавч улирлын мөчлөг үүсэж байдаг.

Тайлбар: 

Нэг:

Хувьцааны зах зээл 12 сард түүхэн дунджаар эерэг байдаг. Сангууд портфелио дахин тэнцвэржүүлж, сайн гүйцэтгэлтэй хувьцаагаа хадгалж, өөдрөг уур амьсгал давамгайлдаг. Жилийг “сайхан хаах” сэтгэл зүй үнэ өсөхөд нөлөөлнө.

Хоёр:

12 сарын сүүлийн хэдэн өдөр болон 1 сарын эхэнд Santa Claus Rally гэж нэрлэдэг богино хугацааны өсөлт ажиглагддаг. Арилжааны хэмжээ багассан үед үнэ амархан хөдөлж, ирэх оны байрлалаа урьдчилж авах хөдөлгөөн нэмэгддэг.

Гурав:

Амралтын өдрүүдээр зах зээлийн хөрвөх чадвар багасна. Олон мэргэжлийн оролцогч амардаг тул жижиг мэдээ ч үнийг огцом хөдөлгөх боломжтой буюу гэнэтийн савлагаа үүсэх эрсдэлтэй.

Дөрөв:

Крипто зах зээл амардаггүй учраас жилийн төгсгөлд илүү савладаг. Зарим жилд огцом өсөлт эхэлдэг бол гэнэт унасан ч түүх бий. 12 сар криптод “чимээгүй” бус, харин чиглэл солигдох үе нь элбэг тохиодог.

Тав:

Түүхий эдийн зах зээл баяраас илүү цаг агаар, нийлүүлэлт, эрэлтэд хариу үзүүлдэг. Хүйтэн өвөл эрчим хүчний үнийг өсгөж, алтны хөрвөх чадвар бага тул бага зэрэг өсөж хамгаалах активын үүрэгтэй болдог.

Зургаа:

Шинэ он гармагц эдгээр улирлын нөлөө аажмаар арилж, зах зээл бодит байдалдаа эргэн ордог. Хөрвөх чадвар сэргэж, бодлогын шийдвэр, макро эдийн засгийн мэдээлэл зах зээлийг дахин удирдаж эхэлнэ.

Товчхондоо, жилийн төгсгөлд зах зээл тайван хэрнээ эмзэг, өөдрөг хэрнээ гэнэтийн хөдөлгөөн хийхэд бэлэн байдаг онцгой үе юм.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.