Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын эдийн засаг хүлээлтээс давж огцом өсөв

АНУ-ын эдийн засаг хүлээлтээс давж огцом өсөв

АНУ-ын эдийн засаг хүлээлтээс давж огцом өсөв

АНУ-ын эдийн засаг 2025 оны 3-р улиралд 4.3%-иар өссөн нь зах зээлийн хүлээлтээс мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт боллоо. Худалдааны яамнаас мягмар гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар эдийн засгийн өсөлтийг хэрэглэгчдийн хүчтэй зардал голлон дэмжсэн байна. Эдийн засагчид энэ хугацаанд дөнгөж 3.2% өснө гэж таамаглаж байв.

3-р улиралд хэрэглээний зардал 3.5%-иар өссөн нь өмнөх улирлын 2.5%-иас илүү хурдтай байлаа. Үүнээс гадна экспорт, засгийн газрын зардал нэмэгдсэн нь эдийн засгийг дэмжсэн бол хувийн тогтмол хөрөнгө оруулалтын уналт харьцангуй бага байсан нь эерэг нөлөө үзүүлжээ. Мөн дотоодын хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалтыг илэрхийлдэг чухал үзүүлэлт 3%-д хүрч өссөн нь эрэлтийн суурь хэвээр байгааг харуулж байна.

Гэсэн хэдий ч инфляцын дарамт үргэлжилсээр байна. Холбооны нөөцийн сангийн гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индекс 2.8%, хүнс, эрчим хүч хассан суурь инфляц 2.9%-д хүрч өссөн нь өмнөх түвшнээс өндөр бөгөөд зорилтот 2%-иас давсан хэвээр байна. Мөн хэрэглэгчид үнэтэй бараанаас хямд хувилбар руу шилжих нөлөөг тусгасан үнийн индекс 3.8% болж, таамгаас илүү гарсан нь инфляц бүрэн намжаагүйг илтгэв.

Тайланд мөн компаниудын ашиг огцом өссөн нь онцлох үзүүлэлт болов. Гуравдугаар улиралд компанийн ашиг 166 тэрбум ам.доллараар, өөрөөр хэлбэл 4.2%-иар нэмэгдсэн нь өмнөх улирлын маш сул өсөлттэй харьцуулахад эдийн засгийн идэвхжил бизнесийн орчинд хүчтэй нөлөөлж байгааг харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.