М Банк Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан 9.875 хувийн купонтой, 100 сая ам.долларын бондыг амжилттай босголоо
М Банк ХК Сингапурын хөрөнгийн биржээр (SGX) дамжуулан 100 сая ам.долларын хэмжээтэй, 9.875 хувийн тогтмол купонтой бондыг олон улсын зах зээлээс амжилттай татан төвлөрүүллээ. Тус бонд нь ам.доллараар деноминилэгдсэн, Senior Unsecured, fixed-rate бүтэцтэй бөгөөд 2028 оны 12 дугаар сарын 19-нд хугацаа дуусна.
Бондыг J.P. Morgan болон SAPG хамтран зохион байгуулж, андеррайтинг хийсэн байна. Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг банкны зээлийн үйл ажиллагааг тэлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилгоор ашиглах юм.
Энэхүү хэлцэл нь Монголын арилжааны банкууд олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөх чадвартайгаар санхүүжилт татах боломжтой гэдгийг харуулсан чухал жишээ боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
