Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын Инфляц бага гарлаа.

АНУ-ын Инфляц бага гарлаа.

АНУ-ын Инфляц бага гарлаа.

АНУ-ын инфляц арваннэгдүгээр сард хүлээлтээс бага өссөн ч Холбооны нөөцийн сангийн зорилтот түвшнээс өндөр хэвээр үлдлээ. Арваннэгдүгээр сарын дундуур засгийн газрын үйл ажиллагаа дахин хэвийн болсноос хойш нийтлэгдэж буй үнийн мэдээллийн эхний багц болж байна. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос пүрэв гарагт танилцуулсан мэдээллээр, хэрэглээний үнийн индекс (CPI) арваннэгдүгээр сард жилийн дүнгээр 2.7%-иар өссөн нь есдүгээр сард зарлагдсан 3.0%-аас буурч, зах зээлийн 3.1% өсөлтийн хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо.

Хүнс, эрчим хүч зэрэг хэлбэлзэл өндөртэй ангиллуудыг хассан суурь инфляц жилийн дүнгээр 2.6%-иар өссөн нь 3.0% өснө гэсэн таамгаас мөн доогуур байв.

Аравдугаар сард засгийн газрын удаан үргэлжилсэн “shutdown”-ын улмаас зарим мэдээллийг цуглуулж чадаагүй тул тухайн сарын нийт CPI болон суурь CPI-ийн үзүүлэлтийг нийтлэхгүй гэдгээ мэдэгдэж байсан.

Goldman Sachs-ын үзэж буйгаар, инфляцын тайлан дутуу мэдээлэлтэй байгаа нь зах зээлийн хэлбэлзлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тус банк тайландаа “Сарын хоёрдугаар хагаст л үнийн мэдээлэл цуглуулсан нь инфляцыг бодитоос доогуур харагдуулах магадлалтай. Учир нь арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн баярын хямдралын улиралтай зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ огцом буурдаг” хэмээн онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.